2013/03/29

Хэзээ ч мартахгүй

Би түүнд маш их хайртай байсан гэвч тэр намайг ойлгохыг ч хүсдэггүй тоодогчгүй. Нэгэн өдөр сургуулынхаа коридоороор явж байтал тэр минь миний өөдөөс ирж байлаа. Гэвч миний бардам зан хөдлөөд ч тэр үү. Хажуугаар нь зүгээр зөрөөд явчихлаа. Гэнт би одоо би юу хийгээд байна. Одоо л түүнд  чинь сэтгэлээсээ хайртай гэж хэлэхгүй бол болохгүй хэмээн буцаад түүн рүү гүйнэ. Хайртай хүнийхээ урд зогсон шууд л хоёр гараас нь атгаад өөрийгөө түүнд маш хайртай гэдгээ хэлээд нэг тийшээгээ хөтлөөд гүйнэ. Кафед орж суугаад түүнтэй жаахан ярилцана. Түүний нүднээс харахад тэр надад дургүйхэн л бга юм шиг харагдана. Гэнт утас дуугарлаа найз минь залгаж байна. Аа тий нээрээ найзуудтайгаа уулзаж явж байснаа мартсан тэр. Тэгээл энэ байгаа газраа найзууддаа хэллээ. Тэр л нэг гоё нүдтэй охин руу найзуудыгаа тосчоод ирий гээд гарлаа. Тун удалгүй нөгөөх кафе руу найзуудтайгааа орж иртэл тэр явцан байлаа. Түүнийг энэ хавиар хайж байлаа. Түүнийг нэгэн банди нар байшингын буланд өдөөд зогсож байлаа . Би очоод л бүх асуудлыг асууна. Мэдээж ойлгомжтой байлаа. Гэнэт нэг зүйл огшиж гарж ирээл тэдгээр банди нартай гар зөрүүлхээр шийдлээ.Ёоо ямар их өвдөж байна. Ганцаара байсан болохоор арай л амжсангүй. Түүнийг минь тэр банди нар нэг тийшээгээ аваад явчихлаа. Би араас нь гүйнэ яг дөхөөд очтол..,Гэнэт "таг" гээд толгойгоо орондоо цохино. Энэ миний нэгэн зүүдний хайрын түүх байлаа. Зүүднийхээ санаж байгааг шүуд л бичлээ.Зүүд угаасаа утгагүй шүү дэээ. Яг л алхим адил нэгээс нөгөөх рүү шууд хувирна Гэхдээ би тэр гоё нүдтэй охинд ямар их хайртай гэдгээ мэдэж авсан. Хэзээ ч гомдоохгүй , хэзээ ч дор байлгахгүй. Үүрд хайрлах болно!

No comments:

Post a Comment